Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Нью-Йорк хотод очсон талаар ОХУ-ын Гадаад хэргийня амны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Телеграм хуудсандаа бичжээ.
Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн зөвлөгөөний хуралдааныг даргалах юм. Хоёрдугаар сарын 24-ний өдөр тэрбээр НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хамгаалах сэдвээр хийх нээлттэй хэлэлцүүлэгт оролцох бол дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Ойрх Дорнодын асуудлаарх хэлэлцүүлгийг даргалах юм байна.
Лавровыг сэтгүүлчид дагалдан яваагүй бөгөөд учир нь АНУ Оросын хэвлэлийнхэнд виз олгоогүй аж. Энэ шийдвэрийг Лавров "тэнэглэл" хэмээн нэрлээд "Москва үүнийг хэзээ ч мартахгүй, уучлахгүй" хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |