Ирэх сарын эхээр Оросын нэрт уран гулгагчид манай улсад тоглолтоо хийхээр болсон. Улаанбаатар хотноо болох Оросын уран гулгагчдын энэхүү шоу үзүүлбэрийн талаар Sportsdaily сонин талаар мэдээлжээ.
Хэн, хэзээ, хаана?
Оросын уран гулгагчдын шоу 2021 оны есдүгээр сард нээгдсэн, Улаанбаатарын "Степпе Арена"-д болно. Энэ танхим 3600 үзэгчийн багтаамжтай юм. Тасалбарын үнийн хувьд 30 000-150 000 төгрөг, рублиэр тооцвол 695-3470 рублийн үнэтэй байна.
Оролцогч их байх тул зохион байгуулагчид арга хэмжээг тавдугаар сарын 6, 7-ны өдөр гэсэн хоёр өдөр хувааж зохион байгуулахаар болжээ. Нэг өдөр нь оросууд хүүхдүүдэд зориулан мастер класс үзүүлэх юм.
Шоуны оролцогчдын бүрэлдэхүүн
Эмэгтэйчүүд. Камила Валиева, Елизавета Туктамышева, Аделия Петросян, Софья Акатьева.
Эрэгтэйчүүд. Евгений Семененко, Марк Кондратюк, Петр Гуменник, Дмитрий Алиев, Арсений Федотов.
Спортын хос. Анастасия Мишина/Александр Галлямов, Александра Бойкова/Дмитрий Козловский, Евгения Тарасова/Владимир Морозов.
Бүжгийн хос. Виктория Синицина/Никита Кацалапов.
Энэ шоунд оролцох цорын ганц монгол уран гулгагч нь 16 настай Отгонбаатарын Мишээл байх юм. Тэрбээр ISU Warsaw Cup-2022-д 25 дугаар байр эзлэжээ.
Монголыг сонгох болсны учир
Улааанбаатар дахь шоу нь 2022 оны хавар олон улсын тэмцээнүүдээс орос уран гулгагчдыг хассанаас хойших хоёр дахь хилийн чанадын тоглолт болох юм. Тавдугаар сарын нэгний өдөр Казахстанд Этери Тутберидзегийн "Мөсөн дээрх аваргууд" шоу болохоор товлогджээ.
Улаанбаатарт арга хэмжээ зохион байгуулах саналыг Монголын тал тавьсан аж. 2022-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан тул энэ ажлыг санаачилжээ. Нутгийн эрх баригчдын үзэж байгаагаар ийм жил зарласнаар цар тахлын үед хохирол амссан аялал жуулчлалын салбарыг сэргээхэд дэмжлэг болох гэнэ. Энэ зорилгоо биелүүлэхэд нь спорт ч нэг арга нь болно гэж тооцоолсон байна.
Оросууд Монголд үзүүлбэр толилуулсан анхны гадаадын уран гулгагчид биш. Өмнө нь, нэгдүгээр сард Степпе Аренад Японы тамирчид гулгасан юм. Хэдийгээр энэ шоунд Юзуру Ханю, Каори Сакамото нар оролцоогүй ч энэ тоглолт Монголыг 2022-2024 онд тавьсан зорилгод нь ойртуулсан.
Оросын уран гулгагчид Монгол руу хийх аяллынхаа талаар
Улаанбаатарт болох шоунд оролцох зарим оролцогчид удахгүй болох арга хэмжээний талаар төсөөллөө хэвлэлийнхэнд хуваалцжээ.
Камила Валиева:
"Монголд уран гулгалтыг эрчимтэй хөгжүүлэх суурийг тавьж байгаад би баяртай байна. Монголын уран гулгагчид удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, гайхалтай үзүүлбэр толилуулна гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн бүгд бидний нөхөрлөлд хүчтэй, ганхахгүй байгаасай гэж би хүсэж байна. Удахгүй Улаанбаатарт уулзацгаая" хэмээн Инстаграмдаа бичжээ.
Александр Галлямов:
"Бид шинэ хөтөлбөр тавьсан. Монголд болох шоунд бэлдэнэ. Монголын хөгжөөн дэмжигчдэд үзүүлэх шинэ үзүүлбэрээ бэлдэж эхэлсэн. Манай үзүүлбэрийн сэдэв нь Монголтой их ойр байна. Бид Монголын соёлтой танилцаж, хөгжөөн дэмжигчдээ гайхшруулах хүсэлтэй байгаа" хэмээн МатчТВ-д ярьсан байна.
Монголд болох шоуны дараа Оросын Уран гулгалтын холбоо орос уран гулгагчдын үзүүлбэрийг толилуулах улс орнуудын тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Уран гулгагч Галлямов: Монголын үзэгчдэд зориулж шинэ үзүүлбэр бэлтгэж байна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |