Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Олон өнгө: Нийслэлчүүдийн алхдаг Богд уулын жимээр
2023-04-24


Өглөөний 07:36 минут болж байлаа. Нар мандахтай уралдан цэвэр агаар, байгалийн, байгалийн тансаг үнэрийг мэдрэхээр Богд уулын өөдөө тод жимээр алхлаа. Шувуудын жиргээ горхины урсгалын чимээг сонсож байгаа нь зөвхөн би биш. Нийслэлийнхэн болон аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихсэн байлаа. Тэнд найман настай балчираас наян настай буурал хүртэл алхаж харагдана. Найз нөхдөөрөө анх удаа ууланд гарч байгаа бололтой залуус зам зуур хэсэг тухлав. Замаас салж, цаахан нь хадан дээр сууцгааж кимбаб, талх хиам зэрэг идэх зүйлсээ гарган буу халцгааж гарлаа. Гараа алдлан, тэнгэр өөд ширтээд өглөөний сайхныг мэдэрч, цэвэр тунгалаг агаарыг чадлынхаа хэрээр уушгилахыг оролдох залуу найзууддаа амралтын өдөр бүр ингэж агаарлахыг санал болгов. Бусад нь ч тэгье гэж дуу нэгтэй зөвшөөрч байна. Уулын өндөр лүү нэлээд гүн мацах төлөвлөгөөтэй ирсэн ч эхний өдөр болоод амьсгаадаж ядарцгааж байгаа нь тэдний ярианаас ойлгогдоно. 

 

 

Ийнхүү цааш явсаар амарч цайлдаг саравчны наахна тойрч зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. Найман шаргын хавьцаа ажилладаг “Мөрөөдөл-4” гэсэн нэртэй энэ клубийнхэн долоо хоногийн лхагва гариг бүрт ууланд алхдаг юм байна. Алхах дуртай нь амралтын өдрөөр бас аялцгаадаг аж. Энэ клубийг ажиллуулдаг Л.Сэрчмаа “Клуб гэдэг бол санаа нийлсэн хүмүүсийн л нэгдэл шүү дээ. Бид зөв хооллоё, эрүүл амьдаръя гэсэн хүслээр нэгдсэн хүмүүс. Уул руу алхах их эрч хүч өгдөг. Эрүүл амьдрахын наян хувь нь хоолноос шалтгаалдаг бол хорин хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Хэчнээн зөв хооллолоо ч хөдөлгөөн хийхгүй бол хэцүү. Хөдөлгөөн хийдэг байлаа ч хооллолтдоо анхаарахгүй бол зуун хувь эрүүлжихгүй. Монголчууд сүүлийн үед хоолондоо анхаарч эхэлсэнд олзуурхдаг” гэж ярилаа. Тэдний хажууханд бас нэг клубийнхэн дасгал хийцгээж байв. Улаанбаатар хотын гаалийн байцаагчидтай энд таарав. Арваад байцаагч долоо хоног бүрийн хагас сайнд ууланд алхдаг юм байна. Ихэвчлэн Богд руу алхдаг гэнэ. Өглөө долоон цагаас уулзаад аялцгаадаг аж. 

 

И.Хас-Эрдэнэ: Фитнессийг сонгосон хүмүүс баар руу биш уул руу л алхаж байна даа


"Forex Gym” фитнесс клубийнхэн бэлтгэл хийх зорилгоор иржээ. Тус клубийн багш И.Хас-Эрдэнэ “Манай клубийнхэн энэ долоо хоногоос хагас бүтэн сайн болгон ууланд алхдаг болж байгаа. Цэцээ гүн рүү бас гарна. Ер нь алхсаны ач тус их. Үе мөчний өвчин ор мөргүй алга болно. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнесст их явдаг болсон. Фитнессийг сонгосон хүмүүсийн хувьд эмнэлгийн маршрутыг фитнессийн маршрутаар сольж байгаа гэсэн үг. 


Манай клубт үе мөчний өвчтэй, нурууны суулттай хүмүүс их ирдэг. Нурууны суулттай тэргэнцэр дээр орж ирсэн улс тэмцээнд ордог болтлоо сайжирдаг. Фитнесст яваад хөдөлгөөн хийгээд эхлэхээр сахарын хэмжээ багасдаг. Хоёр, гурван сар явахад л сахарын хэмжээ нь огцом багасдаг” хэмээн ярив. 

 

 

Тэдний хажууханд "Ууланд гарцгаая" клубын залуус ирчихсэн, тойрч суугаад хөгжилдөцгөөж байлаа. Тэд хэлэхдээ "Унтаж хэвтэхийн оронд агаарт гарах хичнээн сайхан. Үүнээс илүү сайхан амралт хаана ч үгүй" гээд л ам уралдан ярьцгааж байлаа. 

 

 

Мөн арван жилийн сурагчид ангиараа их алхацгаадаг бололтой. Уруудах үед гэхэд л тав, зургаан анги зөрсөн. Нэг байрны найз хүүхнүүд ч таарав. Сонирхуулж хэлэхэд, уулын клубийнхэн Дугуй цагаанаас цаашаа “Тэнгэр хад”, “Цэцээ гүн” гээд илүү хол зайд аялдаг юм байна.

 

 

Бас нэгэн бахархмаар хэдэн залуустай таарлаа. Хогийн тор барьчихсан зам дагуух хогийг нэгд нэгэнгүй түүж харагдана. Байгалиа хайрлах сэтгэлтэй, ажилсаг залуусын төлөөлөл болох А.Батсайхантай уулзаж, хэсэг ярилцав. Тэрээр найзуудтайгаа хааяа ууланд алхахдаа хүмүүсийн хаясан хогийг түүгээд буудаг гэв. Миний цаашлах замд үнэхээр хог харагдсангүй. Ийм сэтгэлтэй, ухамсартай залуус олон байвал хот минь улам л өнгө зүс орох шинжтэй. Залуус өөрчлөгдөж байгаа нь харагдаж байлаа.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Ха ха:
Шинэковууд болон жир хүмүүс л дугуй цагаан руу алхана. Архагууд арай өөр жимээр холхон
2023-04-25