Өнгөрсөн долоо хоногт МАН-ын дарга нар гэх 30 хүн урд хөршийг зорьсон байна. Гэтэл онгоц хөөрөх болоход МАН-ын дарга нар ирээгүй учраас хөөрөх цагийг хойшлуулахад хүрчээ. Энэ сарын 19-нд Улаанбаатараас Бээжин чиглэлд нислэг үйлдэх хуваарьтай “Air China” авиа компанийн CCA901 аялалын дугаартай онгоцны хөөрөх цагийг хоёр цагаар хойшлуулсан байна.
Тухайн онгоцоор ниссэн иргэний мэдээлж байгаагаар МАН-ын хурган дарга нар цагаа буруу тооцоолсноос үүдэн хөөрөх цагийг ийнхүү хоёр цагаар хойшлуулжээ.
Нийслэлд дарга нар хамгаалалт авч, замын хөдөлгөөнийг хааж байгаад зорчдог үйл явц нийгмийг бухимдуулсаар ирсэн. Харин одоо дарга нар онгоц хүлээлгэж зиндаархдаг болчихов.
Олон улсын нислэгийн хуваарь цаг минутаар хэмжигддэг. Гэтэл манай бүдүүлэг, хөрөнгөлөг дарга нар онгоцыг бүх л бүтэн хоёр цагаар хойшлуулж, ямбалсан асуудалд эрх баригч намын дарга удирдлагууд анхаарал хандуулах биз ээ. Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг дарга нар явсан газар бүр иргэдэд хүндрэл учруулж, төвөг удаж байгаа энэ мэт асуудал нийгэмд бухимдал үүсгэж байгаа юм.
П.ГОО