Ерөнхий боловсролын сургуулийн багш нар ЦАЛИНГАА нэмүүлэхээр Сүхбаатарын талбайд 2 дахь өдрөө тайван жагсаж байна. Энэхүү жагсаалд соёл урлагийн байгууллагууд нэгдлээ.
Энэ үеэр УДЭТ-ын ҮЭХ-ны дарга МУГЖ Г.Амгаланбаатар нийгмийн сүлжээгээрээ дамжуулан "Өнөөдөр Боловсролын салбарынхан талбай дээр суулт хийж байна. Энэхүү үйл ажиллагааг соёл урлагийн байгууллагууд дэмжиж оролцож байна. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр төрийн үйлчилгээ соёл урлагийн салбарын ажилчдын цалинг огт нэмээгүй. Манай салбарыг төлөөлж байгаа сайд гэж хүн 7000-хан хүний цалинг нэмэгдүүлж чадахгүй байна. Үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээж хүлээж огцрох ёстой. Театр чуулгууд ажиллах боловсон хүчингүй болж байна. Эхнээсээ солонгос явсан. 500, 600 мянган төгрөгөөр амьдрах аргагүй шүү дээ. Соёлын яам бид бүхэнд нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байна" гэлээ.
П.ГОО