"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө үргэлжилж байна
Шүүх хуралдааны үеэр Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат "Миний бие Хөгжлийн банкинд 2016 оны есдүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл ажилласан. Намайг Хөгжлийн банканд ажиллаж байгаа эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэх гэмт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Миний бие зээлийн хорооны хуралд оролцохдоо хэн нэгэн хувь хүн, компанид давуу байдал олгох санаа зорилго агуулж байгаагүй. Харин МУ-ын УИХ-аас баталсан Хөгжлийн дунд болон урт бодлогыг дэмжин хэрэгжүүлэх, Засгийн газраас баталсан төсөл хөтөлбөрийн хүрээнд яллах дүгнэлт үйлдсэн компаниудын саналыг өгч байсан. Банкны зээлийн хорооны шийдвэр хамтынх, саналын тэгш эрхтэй байсан. Ажил хийж байгаа хүний хувьд алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Мөрдөн байцаалтын явцад бүх мэдүүлгийг үнэн зөв өгсөн. Прокуророос өгсөн яллах дүгнэлттэй маргахгүй байгаа" гэлээ.
Уншиж байна |