2020 оны УИХ-ын сонгуулиас хойш тамганы маргаантай байсан АН өчигдөр нэгдлээ зарлалаа. Тодруулбал, С.Эрдэнэ Ардчилсан намын албан ёсны тамгыг Л.Гантөмөрт шилжүүлсэн өгсөн юм.
Тэгвэл энэхүү үйл явцтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр "Баяр хүргэе! Ардчилсан нам (олон нэр зүүж ирсэн ч энэ бол жинхэнэ нэр нь гэж итгэнэ) учраа олж. Ажлаа хий. Цөөнх шиг цөөнх бай. Олонхи болохын төлөө зөв бодлогоо дэвшүүл. Энэ нь аль ч намд, эцсийн дүнд Монгол улсад маань хэрэгтэй. Амжилт хүсъе!
АН гэх айлын дотоод асуудлыг би мэдэхгүй. Харин энэ айл эвэндээ ороход Баярцогт нарын эрт дээр үеийн найз-өрсөлдөгчид маань голлон зүтгэсэн гэж ойлгосон. Зөв үү? Зөв бол сайн байна. Ирэх сонгууль үнэн өрсөлдөөнтэй, сонгуулийн дараах амьдрал утга учиртай болно гэж найдъя" хэмээн жиргэжээ.
Уншиж байна |