“Туул голын гольдролыг өөрчилж байна” гэх иргэний мэдээллийн дагуу БОАЖЯ-ны Салбарын хяналтын газар шалгалт хийжээ. Уг мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наран шарлагын газар байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр Туул голын гольдрол руу шороо түрж далан үүсгэсэн байжээ.
Зөрчлийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдэж, “Хан талст” ХХК-ийг 3.000.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг түр зогсоожээ.
Уншиж байна |