Өчигдөр Дорнод аймгийн гурван суманд хээрийн түймэр гарчээ.
ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн "Хөх-Уул” гэдэг газарт өчигдөр 13:00 цагийн орчимд хээрийн түймэр орж иржээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03.00 цагт цурамд оруулж, 04.20 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газарт гарсан хээрийн гал түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 2, 3 дугаар заставын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн “Хашаатын цав” нүүрсний уурхайн ажилтнууд унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 25000 га талбай өртөж шатсан байна.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 14:50 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хээрийн гал түймрийг 17:30 цагт цурамд оруулж, 18:45 цагт бүрэн унтраасан байна.
Уншиж байна |