УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Нийт хичнээн машиныг төрийн өмчөөс хурааж авсан бэ? Энэ машинуудыг орон нутаг шаардлагатай өгөх гэж байгаа юм. Хураагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Машины бүрэн бүтэн байдалд ямар баталгаа гаргах вэ? Хэрэгцээтэй газарт машинууд өгч чадаж байна уу?" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 427 машиныг татан төвлөрүүлсэн. Үүнээс хөдөө орон нутагт 120 машиныг шилжүүлэх ажиллагааг хийж байна. Засгийн газрын 204 дүгээр тогтоолын дагуу хуваарилж байна. Төрийн хэмнэлтийн хуульд 19 байгууллагын жагсаалт гаргасан. Эдгээр байгууллагуудад хуваарилна" гэсэн хариултыг өглөө
Уншиж байна |