Оросууд хүчний байгууллагуудад ажилладаг төрөл төрөгсөд, найз нөхдөө доромжилвол эрүүгийн хариуцлага хүлээхээр болжээ. Энэ талаар Дээд шүүхийн зөвлөлийн тогтоолд тусгасан гэж Коммерсант мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шийдвэрээр хүчний байгууллагуудын ажилтнуудын зэрэгцээ Холбооны татварын алба, Оросын техникийн хяналт, Хэрэглэгчийн хяналтын газар зэрэг холбооны байгууллагуудын ажилтнууд, цэргүүдийг хамгаалж, тэдний нэр төрийг гутаасан мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршуулах, харааж зүхэх, түүнчлэн малгайг нь унагах, мөрдөсийг нь хуулах зэрэг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.
Энд дуулгахад, өнгөрсөн онд Орост 14,5 мянган хүчний байгууллагын алба хаагчдыг гутаан доромжилсон, амь насанд нь халдахаар сүрдүүлсэн хэргээр шүүгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |