Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Япон Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлнэ
2023-04-20

Арми болон тусгайгийн хооронд зэвсэгт мөргөлдөөн өрнөж буй Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажилд бэлтгэхийн тулд Япон улс Жибути руу цэргийн тээврийн онгоц илгээхээр болжээ. Энэ талаар Японы Батлан хамгаалахын яам пүрэв гарагт мэдэгдсэнийг Kyodo дамжуулсан байна. 

 

Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуногийн мэдэгдсэнээр, Суданаас Японы 60 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Эдгээр хүмүүс нь Японы Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн юм байна. Судан дахь Япон иргэд гэмтэж бэртээгүй ч хүнс, усны хомстолд орсон гэж Японы эрх баригчид мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр армийнхан болон тусгайгийнхны хооронд мөргөлдөөн гарсны улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 1800 гаруй хүн гэмтэж бэртсэн. Олон улсын зүгээс талуудыг  гал зогсоох, хэлэлцээ хийхийг уриалж байгаа ч байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

 

Г.Бямбасүрэн.

Shuud.mn
Сонин хачин