Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Украинд үзэгдсэн нууцлаг хурц гэрлийн шалтгаан юу байв
2023-04-20

Лхагва гарагийн үдэш Украины нийслэл Киевт, тэнгэрт тод цагаан гэрэл гялбажээ. Үүний шалтгаан нь юу байсан нь тогтоогдоогүй, харин Украины цэргийнхэн хиймэл дагуул эсвэл солир унасантай холбоотой гэж мэдэгдэж байгаа юм.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, хурц цагаан өнгийн гэрэл гялбуулсан, унаж буй объектыг Киевийн оршин суугчид олж харжээ. Энэ явдлын дараа агаарын түгшүүрийн дохиог зарласан байна.

 

Украины Ерөнхийлагчийн захиргааны тэргүүн мэдэгдэл хийхдээ үүнийг Украины пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн ажиллагаатай холбоотой хэмээн мэдэгдэж байв. "Үл танигдах нисдэг биет гэж бүү сандар. Энэ бол манай пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем" гэж Андрей Ермак телеграм сувагтаа бичсэн байсан ч удалгүй энэ постоо устгажээ.

 

Харин Киев хотын цэргийн захиргаа хурц гэрлийг НАСА-ийн сансрын хиймэл дагуул унасантай холбон тайлбарласан байна.

 

"Дөрөвдүгээр сарын 19-ний 22.00 цаг орчимд Киев орчимд тэнгэрт агаарын объектын хурц гэрэл ажиглагдсан. Урьдчилсан мэдээллээр, энэ нь НАСА-ийн сансрын хиймэл дагуул дэлхийд унаснаас үүдэлтэй гэрэл. Хиймэл дагуулын хэлтэрхий газарт унаснаас үүдэн хүний амь насанд аюул учруулахгүйн тулд агаарын түгшүүр зарласан. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем ажиллаагүй" гэж захиргааны дарга Сергей Попко мэдэгджээ. Харин НАСА өөрийнх нь хиймэл дагуул унасан гэсэн мэдээллийг няцаасан юм.

 

Хурц гэрэл гарсан үзэгдлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа ч энэ нь Оросын цохилттой холбоогүй гэдэгт Украины цэргийнхэн итгэлтэй байгаа бололтой. Энэ үйл явдлын дараа Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний хэвлэлийн алба мэдээлэхдээ, хиймэл дагуул эсвэл солир унаснаас үүдэн хурц гэрэл гарсан байж болзошгүй гэдгийг онцолжээ. 

 

Мөн одоогоор Киев чиглэлд Орос агаарын дайралт хийх аюул занал одоогоор байхгүй, агаараас эсэргүүцэн хамгаалах систем бэлэн байдалд байгаа гэж Агаарын хүчин мэдэгдсэн байна.

 

Олон нийтийн сүлжээн дэх реакци

 

Украин НАСА-ийн хиймэл дагуулаас үүдэлтэй гэрэл гэж мэдэгдэж, НАСА харин гэрэл гарах үед хиймэл дагуул сансарт байсан хэмээн Украины цэргийнхний мэдэгдлийг няцааж байх үеэр Украины олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ сэдвээр олон наргиа, меме хийжээ. Тэдний ихэнх нь Үл танигдах нисдэг биет гарч ирсэнтэй холбон наргисан байна. 

 

Зураг дээр "Манайхан уу үгүй юу", "Угтаж аваарай" хэмээн бичжээ
Зураг дээр: Ховор гэрэл зураг. Киевт шөнөөр. 2023.04.19

 

Зураг дээр: Энэ үеэр Киевт 
Shuud.mn
Сонин хачин
агаарт хэсэг тогтсон тэхээр пуужин биш
2023-04-21
Харь гаригийнхан Украинд туслахаар иржээ?
2023-04-20