Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дахин улс төр, сонгуулийн тоглоом болох нь тодорхой боллоо. Түүний амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг хэрэгсэхгүй болсноор энэ хэрэг дахин задарлаа. Энэ талаар мэдээлэл хийсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс эрхээ хамгаалж, хохирлоо нэхэмжлэх боломжтой талаар дурдсан.
Энэ үйл явцтай холбогдуулан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ! Би ингэх эрхтэй !!!" хэмээн жиргэжээ.
Зоригийг бүрэлгэсэн хэрэгт,намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс,хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) April 19, 2023