Цар тахлаас хойш төр хэмнэлтийн горимд шилжин ажиллаж буй. Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа.
Гэтэл зарим төрийн байгууллагууд нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг л ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар машин худалдан авах мөнгөөр түрээсийн үйлчилгээ авахаар тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 356 сая төгрөг байна. Энэ мөнгөөр нийт гурван машин түрээслэн авч ашиглахаар болжээ. Ийнхүү хогийн машин худалдан авч болох хөрөнгөөр түрээс төлж, төрийн мөнгийг үргүй зарж байгаа нь Хэмнэлтийн хуулийн зарчимд нийцэж байгаа эсэхийг БЗД-ийн холбогдох албаныхан хариулт өгөх биз ээ.
Уншиж байна |