Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Шанхайн хотынхон автобусаар зорчихоо больсны улмаас автобус тээврийнхэн алдагдалд оржээ
2023-04-20

Хятадын Шанхай хот 26,3 сая хүн амтай, энэ хэрээр нийтийн тээврийн үйлчилгээ сайтар хөгжсөн ч энэ хотынхон автобус тээвэр сонгох нь улам багасчээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайд автобусаар өдөр бүр зорчих зорчигчдын тоо 4,1 сая болж буурчээ. Харин 2017 онд энэ үзүүлэлт зургаан саяд дөхөж байсан гэнэ. Шанхай хотын иргэдийн ихэнх нь метрог сонгох болсны улмаас автобусаар зорчих хүмүүс эрс ховордож, автобус тээврийн компаниуд алдагдалд орж байгаа аж. 

 

Автобус компаниуд алдагдалд орох болсон нь зорчигчгүй болсон, төрөөс үзүүлдэг тэтгэмж буурсны дээр Хятадын нүүрсхүчлийн хийтэй тэмцэх стратегийн хүрээнд автобусны паркийг шинэчлэх шаардлагатай болсон нь ихээхэн нөлөөлжээ. Улмаар автобус тээврийн компаниуд дампуурч болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд шинэ чиглэл гаргаж, дагуул хотууд руу автобус явуулбал алдагдлаа нөхөж магадгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин