АНУ-ын Засгийн газраас Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аар дамжуулан зудын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд нэмэлт 900.000 ам.долларын тусламжийг үзүүлэхээр боллоо.
Энэхүү нэмэлт тусламжаар зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд нэн шаардлагатай байгаа малын тэжээл болон мөнгөн дэмжлэгийг үзүүлэх аж.
2010 оноос хойш АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.долларыг олгоод байна.
Уншиж байна |