Италийн зураач Дарио Гамбарин суут зураач Пабло Пикассо таалал төгссөний 50 жилд зориулж, хүндэтгэл үзүүлэхээр шийдэж, өвөрмөц арга бодож олжээ.
Тэрбээр Верона дахь 82 мянган кв.м талбайд Пабло Пикассогийн 1907 оны хөргийг трактор ашиглан бүтээсэн нь дэлхийн хамгийн том хөрөгт тооцогдож байгаа талаар The Guardian сонин мэдээлсэн байна. Дарио Гамбарин ургац хураасны дараа тариалангийн талбайд энэ хөргөө бүтээжээ.
"Трактор унахаараа би яг л хараагүй зураач шиг болдог. Би орон зайн, хэмжээсийн мэдрэмж сайтай. Хөргийг ширээн дээр хэдэнтээ зурж үзээд, дараа нь газар дээр нь даалгавраа гүйцэтгэдэг" хэмээн зураач Дарио Гамбарин ярьжээ.
Тэрбээр өмнө нь Жо Байден, Дональд Трамп, Барак Обама, Жон Кеннеди зэрэг алдартай хүмүүсийн хөргийг бүтээж байсан бөгөөд уран бүтээлдээ экологи, шашин, нийгмийн асуудлыг ихэвчлэн хөнддөг аж.
Уншиж байна |