Шанхайн олон улсын автомашины салбарын ХХ үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төвд нээгдсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Auto Shanghai 2023 үзэсгэлэнд дэлхийн 20 орны компанийн төлөөллүүд оролцож, 360 мянган квадрат метр талбайд 1,5 мянган машины загварыг байрлуулсан байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь "Автомашины үйлдвэрлэлийн шинэ эрин рүү орох" тул цахилгаан машинуудад онцгой анхаарал хандуулж байгаа аж. Үзэсгэлэнд тавигдсан нийт машины 70 хувь нь цахилгаан машин байгаа аж.
Эхний өдрүүдэд хэвлэлийнхэн болон шинжээчдэд зориулан үзэсгэлэнг танилцуулах бол дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс олон нийтэд нээлттэй болох юм байна. Шанхайн үзэсгэлэнд BMW, Audi, Mercedes-Benz, Volkswagen, Lincoln, Nissan, FAW, Dongfeng Motor, SAIC Group, Changan Automobile, BAIC Motor, GAC Grou зэрэг дэлхийн болон Хятадын автомашины брэндүүд, түүнчлэн BYD, Nio, Xpeng, Li Auto зэрэг цахилгаан машин үйлдвэрлэгчид оролцож байгаа юм байна. Г.Бямбасүрэн
Уншиж байна |