Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд хоёр зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, засгийн газраас гаргаж байгаа шийдвэр амьдралд бодитой хэрэгждэг. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр нь олон талын оролцоотой байх ёстой гэсэн зарчмыг баримталж байна. Энэ дагуу салбар бүрийн төлөөллүүдтэй уулзаж байгаа. Энэ долоо хоногийн даваа гарагт хүний эрхийн ТББ-уудын төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаас хэд хэдэн чиглэл гарсан. МУ хүний үндсэн эрхийг хамгаалах үнэлгээг 2003 онд НҮБ-тэй хамтран хийж байсан. Тэгвэл энэ удаад Хүний эрхийг хамгаалах байдлын үнэлгээг ХЭҮК, МУ-ын Засгийн газар хамтран үнэлгээ хийхээр болсон.
Хоёрдугаарт, МУ-д хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин дахь хүний эрхийн зөрчлийн холбогдох заалтуудыг шинэчлэх ажлыг эхэлнэ. Хууль бичигдэж эхлэхдээ дандаа УИХ, Засгийн газар, эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг дурьдаж эхэлдэг. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох Үндсэн хуулийнхаа зорилтын хүрээнд Хүний эрх, эрх чөлөө, бизнеийн эрх, эрх чөлөө, ард түмний эрх, эрх чөлөөг илүүд үзэж хууль эрх зүйн орчны агуулга, философ арга барилын шинэчлэлийг хийх зөв юм гэдэг үүрэг чиглэлийг өгсөн" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |