УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд иржээ. Сэтгүүлчид түүнээс улс төр, нийгмийн амьдралд өрнөж буй асуудлуудаар байр суурийг нь сонсчээ.
Тэрбээр "Би улс төрд зоргоороо байсан хүн. Гэхдээ ганцхан юмны төлөө явсан. Монголд ардчилал тогтож, нутагшаад өгөөсэй гэж явсан. Үүний эсрэг нийгмийн урсгал явахаар би тэр болгоны эсрэг нь явдаг байсан.
Одоо энэ АН-ыг хар даа, ийм нам байдаг юм уу. Би эд нарт зөндөө хэлсэн. АН-ын асуудал бол та нарын асуудал биш шүү. Энэ Монголын асуудал шүү. Та нар намаа тарамдаж дуусгалаа гэдгийг хэлж захьсан" хэмээн АН-ын өнөөгийн байдлыг шүүмжилжээ.
Уншиж байна |