Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа
"Монгол Улсын Засгийн газраас энэ оныг авилгын эсрэг жил болгосон. Тиймээс ч прокурорын байгууллагаас энэ талаар анхаарч ажиллаж байна. Тухайлбал, авлигын улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, 234.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 2.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн.
Мөн Шувуу ажиллагааны хүрээнд УЕПГ-аас эрэн сурвалжилж олох ажлыг эрчимжүүлэх, зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хүний эрхийг зөрчил гаргахгүй байх чиглэлд прокурорын байгууллагаас анхаарч ажиллаж байна. Мөн түүнчлэн цагдаагийн байгууллагаас гадаадад эрэн сурвалжлуулахаар холбогдох хүмүүсийг санал ирүүлсэн тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэж, харьяа эрх бүхий байгууллагт нь шилжүүлэх, тухайн хэргийг шуурхай шалган шийдүүлэх зэргээр энэхүү ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байна" гэв.
Уншиж байна |