Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сард анхны тагнуулын хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэж эхлэхийг үүрэг болгожээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр сансрын хөгжлийн агентлагт зочлох үеэрээ ийм үүрэг өгсөн бөгөөд хиймэл дагуулыг хөөргөхөд бэлтгэх комисс байгуулжээ. Мөн АНУ, Өмнөд Солонгосын зүгээс "аюул занал, сорилт тулгарч" байгаа үед сансрын тагнуулын хэрэгсэлтэй байх ёстойг онцолсон байна.
Энд дуулгахад, Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт хатуу түлштэй "Хвасон-18" тив алгасах пуужингийн анхын туршилтыг хийсэн юм. Энэ туршилтыг Ким Жон Ун охины хамт ажиглажээ. Хойд Солонгос энэ пуужинг хөөргөсний улмаас Хоккайдо арал дээр иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан бол АНУ, Өмнөд Солонгос, Япон улс пуужин эсэргүүцэх сургуулилалтыг Япон тэнгист хийсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |