Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ж.Тананыг "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсон гэх мэдээлэл байна.
Жамбалдорж овогтой Тана: 1989 онд төрсөн
Боловсрол:
2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.
Ажлын түүх:
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан.