Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Дайны улмаас Петербургийн их сургуулийн багш нарын тал нь халагджээ
2023-04-19

Украинд дайн эхэлснээс хойш Санкт-Петербургийн улсын их сургуулийн математик, компьютерийн ухааны факультетын багш нарын 50 хувь нь ажлаас халагджээ. Энэ талаар "Яндекс"-ийн захирал байсан Елена Бунина T-Invariant сонинд ярьсан байна.

 

Түүний өгүүлснээр, их сургуулиас хаалгдсан багш нарын ихэнх нь хилийн чанад руу боловсролын салбарт, эсвэл зүгээр программистаар ажиллахаар явсан гэнэ. Мөн орос оюутнууд ч, тэр дундаа төгсөх ангийн оюутнууд хилийн чанадыг зорих төлөвлөгөөтэй байгааг тэрбээр онцолжээ.

 

Оросын шилдэг их дээд сургуулиудаас багш нар олноор халагдах үзэгдэл Украины дайны дараагаас эхэлсэн юм. Тэр дундаа Эдийн засгийн дээд сургуулийн Москва, Петербургийн салбаруудад багш нар олноор халагдсан гэж Republic сонин мэдээлжээ. Эх сурвалжийн онцолсноор, боловсролын хөтөлбөр, лабораториудын туршлагатай удирдагчид бүгд Оросоос явж, харин саяхан зэрэг цол хамгаалсан хүмүүс тэдний орыг залгах болсон байна. Эдийн засгийн дээд сургуулийн профессор асан Константин Сонины өгүүлснээр, энэ сургуулиас нийтдээ 150 гаруй багш халагдаж, гадаад орныг зорьжээ.

 

Өнгөрсөн онд Орост дайчилгаа зарласан нь их дээд сургуулийн ажилтнууд олноор хилийн чанадыг зорих явцыг түргэсгэсэн байна. Оюутан, аспирантууд дайчилгаанаас чөлөөлөгдөх үндэслэлтэй бол багш нарт ийм боломж байдаггүй аж. Ингээд Оросын их дээд сургуулиудын багш нар гадаад орныг зорьж, боловсон хүчний хомстолд орж эхэлжээ.

 

"Проект" хэвлэлийн мэдээлснээр, дайны улмаас өндөр ур чадвартай багш нар төдийгүй эрдэмтэд ч Оросоос явсан байна.  Scholars at Risk  гэх ганц байгууллага л Оросоос 200 эрдэмтнийг гаргасан бол Александр фон Гумбольдтын сан 62 эрдэмтнийг гадны орон руу зуучилжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх оронч:
Путин орос орныг ч самарчихлаа л даа. Орос Украйнд аль эрт ялагдаад эхэлчихсэн. Өдөр болгон 1000 аас доошгүй цэрэг нь амиа алдаж байна. Нийт тоо 200 000 руу дөхчихсөн. 4000 орчим танк, 8000 орчим байлдааны хуягт машин, 3000 орчим их буу,700 орчим нисэх онгоц за тэгээд маш их хэмжээний бусад техникээ алдаж устгачихлаа. Оросын 10 цэрэг амь эрсдэл байхад Украйн 1 цэрэг амь эрсдэл байна гэсэн тооцоо гарсан байна лээ. Энэ нь оросын зэвсэглэлийн хоцрогдолтой холбоотой болж байна.
2023-04-20
Ах лам:
Хөөрхий, зам нь шулуудаж. Буцах замд нь бүү саад бол
2023-04-19
Путин Орос орныг ёстой нэг самарч байна даа?!
2023-04-19
Иванууд бүгд орк биш юм бна.
2023-04-19
ЭНЭ: ТЭНЭГ ПҮТИНГ РОСУУД ЯАЖ ТЭВЧИЖ БАЙНА ВЭ УСТГААЧ
2023-04-19
Зочин:
Орос орон думпуурах замдаа шулууджээ
2023-04-19