Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Херсонд иргэдийн тээврийн хэрэгслийг фронтын хэрэгцээнд зориулж хурааж эхэлжээ
2023-04-19
Владимир Сальдо

Украин сөрөх давшилт хийхээр бэлдэж байгаа энэ үед Херсон мужийн Оросын талын эрх баригчид нутгийн оршин суугчдын тээврийн хэрэгслийг армийн хэрэгцээнд зориулан хурааж эхэлсэн талаар The Moscow Times сонин мэдээлжээ.

 

Оросын цэргүүдийн эзэлсэн нутгийн оршин суугчдаас 30 завь хүчээр хураан авсан гэнэ. Кремлиэс томилогдсон, Херсон мужийн захирагч Владимир Сальдогийн мэдэгдсэнээр, энэ мужид дайны үеийн дэглэм үйлчилж байгаа, энэ үеэр эрх баригчид "армийн хэрэгцээнд зориулан техник хэрэгслийг татах  эрхтэй" гэнэ. 

 

"Армийг бага флотын нэмэлт хэрэгсэл, өөрөөр хэлбэл завиар хангахын тулд хэд хэдэн захвийг хураасан. Ойролцоогоор 30 завь хураасан" гэж Сальдо мэдэгджээ. Мөн "хэсэг хугацааны дараа" завийг нь эргүүлж өгөх эсвэл нөхөн төлбөр олгоно хэмээн амласан гэнэ.

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 10 дугаар сард эзлэгдсэн нутгуудад дайны байдал тогтоосон юм. Ийм дэглэм тогтоосон үед орон нутгийн эрх баригчид өмч хөрөнгө хураахын дээр бүсийн хилийг хаах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зэрэг хязгаарлалтын олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхтэй болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бялдаг, иваны бөгсний цаас
2023-04-19
Худлаа:
Агуу Путин ийм жижиг хулгай хийхгүй
2023-04-19