Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Sony гэрэл зургийн уралдааны ялагч шагналаасаа татгалзжээ
2023-04-19

Гэрэл зургийн салбарын нэр хүндтэй тэмцээн болох Sony World Photography-ийн шагналтан Борис Эльдагсен шагналаасаа татгалзжээ. Тэрбээр энэ зургаа өөрөө аваагүй гэдгээ хүлээсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Тодруулбал, гэрэл зургийн уралдааны шагналтнуудыг өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Энэ уралдааны Creative төрөлд Германы гэрэл зурагчин Борис Эльдагес "Pseudomnesia: The Electrician" зургаараа ялалт байгуулсан байна. Гэсэн ч тэрбээр 5000 долларын шагналаасаа татгалзжээ. Борис энэ зургийг өөрөө аваагүй, харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн гэдгээ хүлээсэн гэнэ.

 

Борис уралдаанд илгээсэн зургийг нь үнэлсэнд шүүгчдэд талархал илэрхийлсний дээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн байж болзошгүй гэж хэн нэг шүүгч эргэлзэж байсан эсэхийг мэдмээр байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ шагналыг ийм бүтээлд өгсөн нь түүхэн мөч хэмээн мэдэгджээ.

 

"Ийм төрлийн уралдаанд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургууд энгийн эгрэл зургуудтай ижил тэнцүү өрсөлдөж чадахгүй. Энэ бол өөр өөр мөн чанар. Хиймэл оюун ухаан бол гэрэл зураг биш. Тиймээс би шагналаас татгалзаж байна" хэмээн Борис мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд ирээдүйн гэрэл зургийн салбарын асуудалд анхаарал татахын тулд тэмцээний зохион байгуулагчдыг зориуд хуурсан гэнэ. Ийм асуудал үнэхээр тулгамдсан асуудал болсон гэдгийг болж өнгөрсөн үйл явдал баталж байна гэж Борис өгүүлжээ.

 

Борис уралдаанд илгээсэн хар цагаан зураг дээр ихээхэн насны зөрүүтэй хоёр эмэгтэйн хөрөг байх аж. Энэ зургийг өгөгдсөн даалгаврын дагуу хиймэл оюун ухаан бүтээсэн гэж Борис өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин