Суданы арми болон тусгай хүчний хооронд өрнөсөн мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 270 болж нэмэгджээ. Түүнчлэн энэ мөргөлдөөний үеэр 2,6 мянган хүн шархадсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ даваа гарагт Дарфур хот дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах байгууллагын байр руу халдлага үйлдсэн байна. Түүнчлэн Судан дахь хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудын эсрэг халдсан, бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн хэргүүд гарч байгаа талаар НҮБ мэдэгджээ.
Суданы арми болон тусгайгийнхны хоорондын мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагт эхэлсэн юм. Энэ мөргөлдөөн нь хоёр хүчний удирдагчид Суданд гол эрх мэдлийг гартаа авах гэсэн улайрал, тэмцлээс үүдпэлтэй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |