Хятадын Жэжян мужийн Жиньхуа хотын аж үйлдвэрийн бүсэд байх нэгэн үйлдвэрт гал гарсны улмаас 11 хүн амиа алджээ. Энэ талаар орон нутгийн эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар Жэнминь Жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 17-нд өдрийн цагаар үйлдвэр дээр гал гарч эхэлжээ. Модон хаалганы үйлдвэр тул гал хурдан авалцдаг материал их байсан аж. Энэ үед хүмүүс барилгын гуравдугаар давхарт гарах гарцгүй болсон бөгөөд улмаар 11 хүн амиа алджээ.
Гал түймэр гарах болсон шалтгааныг тодруулахаар хууль сахиулагчид ажиллаж байгаа аж. Хэрэгт холбоотой сэжигтнүүдийг баривчилсан гэж сонин мэдээлсэн байна. Гал унтраахад 36 гал сөнөөгч, 170 гаруй аврагч оролцжээ.
Г.Бямбасүрэн