Хятадын улсын телевизээр эмх замбараагүй байдлыг дарах зориулалттай шинэ зэвсгийг танилцуулжээ. Энэ нь CS/LW21 гэх цахилгаан соронзон буу бөгөөд сумны оронд өвөрмөц зоосоор бууддаг гэнэ.
Энэ бууг China North Industries Group Corporation компани үйлдвэрлэсэн бөгөөд мод гэмтээх, шилэн лонх хагалах чадвартай зоос хэлбэрийн сумаар бууддаг аж. Бусад буунуудаас ялгаатай нь бай орших зай болон төрлөөс хамаарч буудлагын хүчийг тохируулах боломжтой юм байна. Хоёр дайзтай тул бүрэн цэнэглэсэн үед хэдэн зуун удаа буудах чадвартай гэнэ.
Хээрийн туршилт хийхэд энэ зэвсэг 3 мм зузаантай модон хавтанг эвдэж, шар айрагны лонхыг хагалсан байна. Буудахад дуу нам, утаа, дарь гарахгүй, тиймээс хүн ихээр цугласан газарт ашиглахад тохиромжтой гэж үйлдвэрлэгчизд танилцуулжээ.
Цахилгаан соронзон энэхүү зэвсэг нь илүү хөнөөлтэй байж мэднэ гэж шинжээчид болон хүний эрхийг хамгаалагчид болгоомжилж байгаа аж. Түүнчлэн одоо цагдаагийнхан ашиглаж байгаа резинэн сумнаас соронзон сум илүү аюултай байж болзошгүй гэж анхааруулж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн