Сүүлийн жилүүдэд дулааны улиралд цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцох өсвөр насны хүүхдийн тоо нэмэгдсэн. Гэвч 18 хүрээгүй тохиолдолд цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог талаар Замын цагдаагийн газрын дарга С.Баасанжав мэдэгдлээ.
Түүний зүгээс "Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа автомашин хөдөлгөөнийг бууруулахын тулд мопед, скүүтер, цахилгаан дугуйны хэрэглээг дэмжихээс өөр аргагүй. Гэвч цахилгаан дугуйг замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй 10 жилийн хүүхдүүд ихээр унаж, хөдөлгөөнд оролцож, осолд орох өндөр эрсдлийг дагуулж байна. Суррон буюу цахилгаан дугуй нь техникийн нөхцөл байдлын хувьд мотоциклийн ангилалд ордог. Иймээс цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцохын тулд “А” ангиллын үнэмлэхтэй, насанд хүрсэн эрх зүйн чадамжтай байх ёстой.
Иймээс эцэг эхчүүд худалдан авалт хийхдээ хууль дүрмээ судлах хэрэгтэй" гэлээ.
П.ГОО