ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Херсон чиглэл дэх цэргүүдийн "Днепр" бүлэглэлийн штабад очжээ. Тэрбээр командлагч, хурандаа генерал Михаил Теплинский, бүлэглэлийн командлагч хурандаа генерал Олег Макаревич болон бусад цэргийн дарга нарын илтгэлийг сонссон гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Зөвлөгөөний үеэр Путин Херсон болон Запорож чиглэл дэх нөхцөл байдлын талаар цэргийн алба хаагчдын байр суурийг сонирхжээ. "Та бүхнийг цэргийн удирдлагатай холбоотой шууд үүрэгт ажлаас сатааруулахыг хүсэхгүй байна. Тиймээс энд ажил хэрэгч, товч тодорхой ярилцъя. Энд нөхцөл байдал ямар байгаа талаар та нарын бодлыг сонсож, мэдээлэл солилцох нь надад чухал" хэмээн Путин өгүүлжээ.
Түүнчлэн тэрбээр цэргүүдэд Улаан өндөгний баярын мэнд хүргэж, Оросын эзэнт гүрний Батлан хамгаалах сайд нарын нэгт байдаг бурхны хөргийн хуулбарыг өгсөн гэнэ. Энэ нь Путин Херсон мужид очиж байгаа анхны тохиолдол юм. Өмнө нь, гуравдугаар сарын 19-ний өдөр тэрбээр Мариупольд очиж байв.
Г.Бямбасүрэн