Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа.
Тэгвэл тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ энэ талаар "Миний хувьд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө энэ оны 1-р сарын 13-ний өдөр, мөн дахин 4-р сарын 4-ний өдөр өгсөн байсан.
Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй" гэжээ.
Уншиж байна |