Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Т.Сүхболд: Тогтмол гэмт хэрэг үйлдэж, бусдыг айлган сүрдүүлсэн гэмт бүлэглэл байхгүй
2023-04-18

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийхээр эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд мэдээлэл хийлээ. 

 

Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд  


Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсч болзошгүй урьдчилан сэргийлэх тэдгээрийн гэмт хэргийн үйлдлийн таслан зогсоох, урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн гэмт этгээдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл хорих ял эдлээд суллагдсан этгээдэд хяналт тогтоох, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын 601 захиргааны хяналт тавих гэсэн хууль журмын дагуу цагдаагийн байгууллага тогтмол хяналт тавин ажилладаг.

 
Урьд өмнө удаа дараа ял шийтгэл хүртэж байсан этгээдүүд нь монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүд ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг зэвсгийн чанартай эд зүйлс ашиглан айлган сүрдүүлэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүр цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж прокурор шүүхийн байгууллагад шийлжүүлж эрүүгийн хариуцлага тооцуулж байсан. 


Мөн урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлсэн этгээдүүд зохион байгуулалттай бүлэг үүсгэж, ААН иргэдийн хамгаалалтын хариуцах халхавчаар бусдын бизнесийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах ААН-ийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдүүлж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдэд мөн хяналт шалгалт хийж байна.   


Сүүлийн таван жилд хийж гүйцэтгэсэн ажлаас дурдвал, 2019 онд нийт 5 бүлгийн 6 этгээдийг, 2020 онд 5 бүлгийн 15 этгээдийг 2021 онд 3 бүлгийн 6 этгээдийг, 2022 онд 6 бүлгийн 12 этгээдийг эрүүгийн хариуцлага татаж, шүүхээс хорих ял шийтгэл оногдуулсан. Харин 8 бүлгийн 21 этгээдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдийг шалгаж мөрдөн байцаах үйл ажиллагаа цагдаагийн байгууллагаас явуулж байна.


Одоогийн байдлаар удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 11, яллагдагчаар татагдан шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн 19, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 3, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна. 

 

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр "Шинжиан Шинфа" ХХК-ийн захирлын автомашинд нэвтэрч, хутга тулган, зодож концессын гэрээнээс татгалзах бичигт гарын үсэг зуруулж, уг бичгээ Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн хэргийн талаар мэдээлэл өглөө. 

 

"Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр иргэн Э-ээс "Манай захирал үл таних гурван залууд зодуулж гар утсаа дээрэмдүүлчихлээ" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тус хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг зохион явуулсан. Үүнд яллагдагч О, Б, Э нарын захиалгаар Э, М, Б, Т нь СБД-т үйл ажиллагаа явуулж байсан "Шинжиан Шинфа" ХХК-ийн захирлын автомашинд нэвтэрч, хутга тулган, зодож концессын гэрээнээс татгалзах бичигт гарын үсэг зуруулж, уг бичгээ Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн. Энэ хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокурорын хяналтад байгаа" гэв. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин