Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Улаанбаатарын шугам сүлжээний 60 хувийн ашиглалтын хугацаа дуусчээ
2023-04-18

Энхтайваны гүүрний дор дулаан шугам задарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус шугам энэ сарын 12-ны өдөр задарсан бөгөөд тухайн шөнө нь засварлаж, хэвийн болгожээ. 2002 онд ашиглалтад орсон энэ шугам таван жилийн өмнө бас задарч байсан аж. 

 

 

Улаанбаатар хотын орон сууцнуудын дунд 1220 км шугам сүлжээ бий. Мөн дулааны 378 км шугам сүлжээтэй. Энэ шугам сүлжээнүүдийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусч, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний нөхцөл хүндэрчээ.

 

Ирэх 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ жил 27.1 км дулааны шугам сүлжээг шинэчлэх аж. МУБИС-СУИС-Цэцэг төв гэсэн тойргийн шугам сүлжээг иж бүрэн солино. Мөн Төв номын сан-МУБИС, III, IV хорооллын эцэст шугам сүлжээ шинэчлэх ажил хийгдэхээр болжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин