Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
БНХАУ довтлохоос сэрэмжлэн Тайвань АНУ-аас пуужин авна
2023-04-18

Тайвань Америкийн Боинг компаниас хөлөг онгоц эсэргүүцэх 400 пуужин худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ талаар Америк, Тайванийн ажил хэргийн зөвлөлийн тэргүүн Руперт Хаммонд-Чемберс мэдээлснийг Блүмберг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлөг онгоцонд суурилуулах биш харин газрын пуужин худалдан авах гэнэ. Пентагон дөрөвдүгээр сарын долооны өдөр л 1,7 тэрбумын гэрээ хийсэн талаараа мэдээлж байсан ч худалдан авагчийнхаа талаар зарлаагүй юм. Энэ худалдан авалтаар  2020 онд АНУ-ын Конгресс дэмжсэн хэлэлцээр өндөрлөж байгаа юм. 

 

Тухайн үед Төрийн департамент Тайваньд 2,4 тэрбум долларын үнэ бүхий Harpoon пуужинг худалдахыг дэмжсэн. АНУ, Хятадын хооронд харилцаа хурцадсан үед гэрээг байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Хэвлэлүүдийн мэдээлснээр, БНХАУ довтолсон тохиолдолд энэ довтолгоонд хариу өгөх зорилгоор ийм пуужинг Тайвань авахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин