Таван жилийн дараа Монголын нэрт дуучин Уянга Буриадын дуурь бүжгийн театрт дахин гоцлохоор болсон гэж Newbur сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 26-ны өдөр Буриадын дуурь, бүжгийн театрын тайзнаа "Тоска" дуурь тавигдах юм байна. Энэ театр "Тоска" дуурийг анх 2015 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр тавьж байсан бөгөөд тэр үед Монголын дуурийн од Өншихбаярын Уянга, Ганбаатарын Ариунбаатар нар тайзнаа гялалзаж байсан гэж Буриадын Соёлын яам онцолжээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга дараа нь 2018 онд Буриадын театрын тайзнаа дуулсан байна. Үүнээс хойш таван жилийн дараа дахин Улаан-Үдэд ирж, Буриадын Гавьяат жүжигчин, "Алтан маск" үндэсний шагналын эзэн Михаил Пироговтой хамтран дуулахаар болсон гэж эх сурвалж онцолжээ.
Гавьяат жүжигчин Ө.Уянга Флориягийн партийг дуулах бол Михаил Пиргов зураач Каварадоссигийн дүрийг бүтээх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |