Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Эрхүү-Улаанбаатар хооронд шууд нислэгтэй болно
2023-04-18

Дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ОХУ-ын Эрхүү хотоос Монгол руу шууд нислэг үйлдэхээр болжээ. Шууд нислэгийг Оросын "ИраАэро" компани үйлдэх юм байна. 

 

"2023 онд Улаанбаатар руу хийх нислэгийг сэргээж буй дотоодын анхны компани болж байгаадаа бид баяртай байна. Эрхүү муж, Монгол Улстай ажил хэргийн нягт холбоо харилцаатай байдаг. Тиймээс манай онгоцонд нэн тэргүүнд бизнесийн төлөөлөгчид болон жуулчид зорчино гэж бид найдаж байна. Нислэг үйлдэхэд ихээхэн тус, дэмжлэг үзүүлсэн Монголын Иргэний агаарын тээврийн ерөнхий газарт талархаж байна" хэмээн "ИрАэро" компанийн Ерөнхий захирал Юрий Лапин "Восток Телеинформ" сонинд ярьжээ.

 

 

 

Нислэгийг долоо хоногт нэг удаа, бямба гарагт SSJ-100 онгоцоор үйлдэх бөгөөд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн даваа болон бямба гарагт гээд долоо хоногт хоёр өдөр үйлдэх юм байна. Тийзний үнэ 12.6 мянгаас 16,2 мянган рубль буюу монгол мөнгөөр 403 220-518426 төгрөгийн үнэтэй байх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
ДАЙНЫ ДАЙЧИЛГААНААС ЗУГАТСАН ОРОСЫН МАФИЙН ХУЛГАЙЧ НАР ШАВСАН !!! ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТ ОРЧИХСОН ОРОСЫН АГААРЫН ТЭЭВРИЙНХНИЙ ЗАСВАРЫН ГАЗАР БОЛЖ ДЭЛХИЙН ХОРИГТ ОРОХ АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА ДАА !!!
2023-04-19
Үхсэндээ баярладаг коммунист өвгөд вэ, Орос чинь, МАН чинь энэ Монгол орныг цөлмөөд дууслаа шүү дээ, бүр нэг хөгжиж өгдөггүй, өрөндөө баригдсан балиар орон боллоо, хэдэн цаас улсын баялаг зараад олохоор НАМ-аараа хуваагаад авчихана
2023-04-18
энэ бүтэхгүй эвдэрсэн онгоцоо өөрсдөө засаж чадахгүй ирэн руу явуулж байгаа оркууд яаж Монгол руу нислэг хийдийн, Эрхүү рүү нисэж үгсэн балдуушаа хийдийн
2023-04-18
Орос руу нисэх хүн бхгүй ээ
2023-04-18
оросын онгоц нисэж чадах юмуудаа, сүйрчихвий замдаа
2023-04-18