Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Санал тоолох машин үйлдвэрлэгч компани Fox News агентлагаас тэрбум доллар нэхэмжилжээ
2023-04-18

Санал тоолох машин үйлдвэрлэдэг Dominion Voting Systems компани Фокс Ньюс, Фокс Бизнес телевизүүд болон эдгээр телевиз харьялагддаг Fox Corp медиа корпорацийн эсрэг мэдүүлсэн нэр хүндээ хамгаалах нэхэмжлэлийг мягмар гарагт АНУ-ын Делавэр мужийн Уилмингтонд хэлэлцэнэ гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Энэ нэхэмжлэлийг хэлэлцэх сонсгол даваа гарагт эхлэх байсан ч нэг өдрөөр хойшлуулсан байна. Dominion компанийн нэхэмжлэлд дээрх гурван байгууллагаас гадна өөр хариуцагчид байгаа ч гагцхүү Фокс Ньюс хэмээх алдартай телевиз энэ хэрэгт холбогдсон нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. 2020-2021 онуудад энэ телевизээр гарсан удаа дараагийн мэдэгдэл нь гүтгэлэг байсан гэж үзсэн Dominion компани 1,6 тэрбум долларын хохирол нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа аж.

 

Тодруулбал, 2020 оны сонгуулиар энэ үйлдвэрлэгчийн санал тоолох машин Дональд Трампын төлөө өгсөн саналыг зориуд бууруулж, харин Жо Байдены төлөө өгсөн саналыг нэмэгдүүлснээр бүгд найрамдахчуудын ялалтыг хулгайлсан гэж Фокс Ньюс телевизээр удаа дараа ярьж байжээ. Түүнчлэн Dominion компани Америкийн улс төрчдийг худалдан авч, харин санал тоолоход ашигласан машиныг Уго Чавесд зориулан сонгуулийг луйвардах зорилгоор Венесуэлд үйлдвэрлэсэн гэж Фокс Ньюс телевизээр дамжуулсан ярицлагаар онцолж байсан аж. 

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд талууд ээлж дараалан сөрөх нэхэмжлэл гаргаж байсан бол саяхан энэ хэргийн шүүх хурлыг даргалагч Эрик Дэвис 81 хуудас бүхий шийдвэрээ танилцуулжээ.

 

"Иргэний хэргийн явцад танилцуулсан нотлох баримтуудаас харахад Dominion болон 2020 оны сонгуультай хамааралтай мэдэгдлүүдийн аль нь ч үнэнд нийцэхгүй гэдэг нь ямар ч эргэлзээгүй" хэмээн Дэвис бичжээ.

 

Шүүгч ийм дүгнэлт гаргасан ч хэргийг хаагаагүй, учир нь АНУ-д нэхэмжлэгч тал өөрийг нь гүтгэсэн гэдгийг батлаад зогсохгүй хариуцагч тал мэдэгдэл нь худал байсан гэдгийг мэдэж байсан эсвэл үнэн бодит байсан гэдэгт эргэлзэж байсан гэдгийг батлах ёстой байдаг аж. Үүний зэрэгцээ, нөгөө талаас Фоксын хуульчид үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтийг баримталж, телевиз ялагдвал энэ нь эрх чөлөөг боомилсон хэрэг болно хэмээн үзэж байгаа юм. 

 

Санал тоолох машин үйлдвэрлэгчийн зарга 

 

Санал тоолох машин үйлдвэрлэдэг Америкийн Dominion Voting Systems компани Фокс Ньюс телевизийн эсрэг 2021 оны гуравдугаар сард зарга мэдүүлсэн юм. 2020 онд болсон сонгуулийн дараа энэ телевиз эфирээрээ санал тоолох машины талаар худал мэдээлэл түгээсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа аж.

 

Делавэр мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Фокс Ньюс компанийн хөтлөгчид болон студид ирсэн зочид Dominion компанийн талаар хуурамч мэдээлэлд итгэхүйц мэдэгдлүүд хийсэн, ингэснээр компанийн нэр төрийг гутаан доромжилсон хэмээн онцолжээ.

 

"Фокс жижиг түүдгийг ойн түймэр болгон дэврээсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд тааламжгүй хандаж байгаа үзэгчдэд нөлөөтэй гэдгээ ашиглан хуурамч мэдээлэл тараасан" хэмээн нэхэмжлэлд өгүүлсэн байна.

 

Энэ нь Dominion компани Жо Байден ялсан сонгуулийн дараа гаргасан анхны нэхэмжлэл биш юм. 2021 оны нэгдүгээр сард энэ компани Нью-Йорк хотын дарга асан Руди Жулианигийн эсрэг мөн нэхэмжлэл гаргаж байв. Тэрбээр сонгууль луйвардах ажиллагаанд санал тоологч машин үйлдвэрлэгч компани оролцсон хэмээн мэдэгдэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баярлалаа:
Fox news үргэжл үнэнийг хэлдэгт баярлалаа. АНУ-н ардчилсан намынхан инхэнх нь /ганц нэг нь л сайн/ луйварчид нь үнэн. Трампын сонгуулийг илт луйвардаад баригдсан боловч гүрийсээр л ялсан. Байден бол хүний биед орсон чөтгөр.тиймээс АНУ-н ард түмэн зовбол тэр баярлана. АНУ-н ард тмүэн азгүй, олон жил өөр улсад дайн хийж их хэмжээний зэвсэг үйлдвэрлэсэн карма нь чөтгөр шүглэсэн удирдагчтай болгосон. яг л Ватикан шиг. -хүүхдийн хулгайг дэмжигч, нялхасыг хөнөөгч, хүүхэд хүчиндэгч хамба лам нартай.
2023-04-18