Хөгжлийн банкны олгосон зээлүүд чанаргүй ангилалд орж банкыг татан буугдах хүртэл асуудал хөндөгдсөн. Тус банкны үйл ажиллагаа хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-аас томилогдсон ажлын хэсэг, хөндлөнгийн аудитын компани, хууль хяналтын байгууллагууд тус банкыг хүндрэлд хүргэсэн нөхцөл шалтгааныг тодорхойлохоор ажил үргэлжилж байна. Мөн хууль хяналтын байгууллага холбогдох зээлдэгч, албан тушаалтан нартай хэрхэн хариуцлаа тооцох нь нийгэмд хүлээлт үүсгэсэн зүйлийн нэг болоод байгаа юм.
Тус банкнаас жил бүр багагүй хэмжээний төсвөөр аудит хийлгэсээр ирсэн. Тухайлбал 2021 нь нийт 330 сая төгрөгөө аудит хийлгэсэн бол 2022 онд 349 сая төгрөгөөр аудит хийлгэсэн байна.
Уншиж байна |