Хятадын Жянсу болон Жэжян мужууд залуу чадварлаг мэргэжилтнүүдийг татах хөтөлбөр эхлүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хайж буй залууст зочид буудалд үнэгүй буухыг санал болгож байгаа талаар The Sun мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, залуу чадварлаг мэргэжилтнүүдийг татах хөтөлбөрийн хүрээнд их дээд сургуулиудын оюутнууд ажил хайх хугацаандаа 14 хүртэлх хоногоор зочид буудлуудад үнэгүй буудаллах боломжтой аж. Үүний тулд залуу мэргэжилтнүүд зочид буудал байрлах бүсэд офис нь байдаг компанид ярилцлаганд орох урилгыг үзүүлэх ёстой гэнэ.
Энэ хөтөлбөрт Жэжян мужийн Нинбо, Жясин, Хужоу хотууд, Жянсу мужийн нанкин, Сужоу хотууд нэгджээ. Ийм хөтөлбөр хэрэгжүүлснээр залуусын дундах ажилгүйдэлтэй тэмцэхээр хичээж байгаа бөгөөд өнгөрсөн онд залуусын ажилгүйдэл 20 хувьд хүрсэн нь урьд хожид гарч байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |