Суданы арми болон тусгайгийнхны хоорондын мөргөлдөөний улмаас амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ням гарагт талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч бодит байдал дээр буун дуу сонсогдсоор байсан талаарх мэдээлэл гарч байв.
Суданд тусгайгийнхан армитай мөргөлдсөний улмаас 80 гаруй хүн амиа алдав
Тусгайгийнхан болон армийн хоорондын мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 97-д хүрсэн байна. Харин шархадсан хүний тоо 395 болсон гэж даваа гарагийн өглөө Ройтерс агентлаг орон нутгийн эмч нарын үйлдвэрчний эвлэлээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. Амиа алдсан болон шархадсан бүх хүн энгийн иргэд байсан гэнэ.
Энэ мөргөлдөөний улмаас Суданы Эрдэс нөөцийн сайд Мухаммезд Башир Абу-Намугийн гэр бүлийн хоёр гишүүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Хойд Хартум дахь байр нь суманд оногдсон улмаас гэрт байсан бие хамгаалагчид болон гэр бүлийн гишүүн гээд таван хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |