The Sunday Times сонин Их Британийн хаан III Чарльзийн хувийн хөрөнгө 600 сая фунт стерлинг гэж мэдээлжээ. Түүний ээж, II Элизабет 370 сая фунт стерлингийн хөрөнгөтэй байсан гэнэ.
Тэрбээр Корноуллын эзэмшлээс олсон орлогынхоо ачаар ихээхэн хөлжсөн аж. Түүнчлэн Британийн хаан хэмнэлт хийдэг зөв дадалтайг сонин онцолжээ. Хэвлэлийн мэдээлснээр III Чарльз олон жилийн өмнө худалдаж авсан хувцсаа өмсдгийн дээр эрчим хүч хэмнэх тал дээр ч ихээхэн нухацтай ханддаг аж.
Тэрбээр ээжээсээ 652 сая фунтийн цогц үл хөдлөх хөрөнгө, асар том эдлэн газрууд, Шотланд дахь Балморалын цайз зэрэг олон үл хөдлөх хөрөнгө өвлөн авсан байна. Үүний зэрэгцээ нийт 100 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалтын багц, сайн үүлдрийн уралдааны морьд, марк болон урлагийн бүтээлийн цуглуулгыг өвлөн авчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |