Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэшигч иргэн ААН-үүдийн нэрсийг ШИЛЭН АЖИЛЛАГААНЫ хүрээнд өнөөдөр зарлалаа.
Үүгээр Монгол Улсад хамгийн их буюу 207 мянган га-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хятад эзэнтэй "Цайна инвестмент монголиа" компани эзэмшиж байна. Тус компани нь 2013 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zhang Qingyu гэх хүн ажилладаг байна.
Тус компани Өнөөдрийн байдлаар 15 лиценз эзэмшиж байгааг ШИЛЭН ажиллагааны хүрээнд нийтэд ил болголоо. Энэхүү 15 хайгуулын зөвшөөрлийг 2015, 2016 онуудад олгогджээ.
Уншиж байна |