Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Дуурийн театрын сүнс"-ийг сүүлчийн удаа тайзнаа тавьжээ
2023-04-17

Бродвейд "Дуурийн театрын сүнс" мюзиклийг сүүлчийн удаа тогложээ. Энэ жүжгийг 35 жилийн туршид тоглосон бөгөөд Бродвейн театрын түүхэн дэх хамгийн урт настай жүжиг болсон юм. 

 

Ассошейтед пресс агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Бродвейн "Мажестик" театрт "Дуурийн театрын сүнс"-ийг 13 981 дэх удаагаа тоглосон байна. Жүжиг дуусахад хүмүүс уухайлан дэмжиж, алга ташин, оргилуун дарс буудуулж, хундага тулган баяр хүргэсэн гэж онцолжээ. 

 

"Надаас байнга л "Дуурийн театрын сүнс" дахиж тавигдаху у гэж асуудаг. Би 55 жил продюсерээр ажиллах хугацаандаа аугаа мюзиклүүд дахин тоглогдож байгааг харж байсан. "Дуурийн театрын сүнс " ийм аугаа бүтээлүүдийн нэг. Тиймээс дахин тоглогдох нь цаг хугацааны л асуудал" хэмээн театрын продюсер Макинтош өгүүлжээ.

 

Бродвейн театр "Дуурийн театрын сүнс"-ийг хаах гэж байгаа талаараа 2022 оны есдүгээр сард зарлаж байлаа. Энэ нь цар тахлын улмаас үзэгчдийн тоо буурч, жүжгээс олсон орлого үзүүлбэрийн зардлыг нөхөж чадахгүй байгаатай холбоотой аж. 1988 онд энэ жүжгийг тоглож эхэлснээс хойш нийт 20 сая хүн үзэж, 1,3 тэрбум долларын орлого олжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин