Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хятадын Батлан хамгаалахын сайд ОХУ-д айлчиллаа
2023-04-17

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу Орост айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.Уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан. хамгаалахын сайд Ши Шанфу Орос, Хятадын харилцаа сүүлийн үед сайжирсан гэдгийг онцолсон байна. 

 

"Манай хоёр орон бат бэх харилцаатай. Энэ харилцаа өдрөөс өдөрт бэхжиж байна. Үүнд хоёр орны төрийн тэргүүний дипломат ажиллагаа гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. БНХАУ-ын тэргүүнтэй та нөхөрлөж байгаа нь үүнд томоохон үүрэг гүйцэтгэж байна" хэмээн Ли Шанфу мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр анхны гадаад айлчлалаараа Оросыг сонгох болсон шалтгаанаа тайлбарласан байна. 

 

"БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаал дээр анхны гадаад айлчлалаа хийхдээ Оросыг сонгосон нь санаандгүй хэрэг биш. Энэ айлчлалаараа би Орос, БНХАУ-ын хоорондын харилцааны онцгой шинж чанар, стратегийн ач холбогдлыг онцлохыг хүссэн" хэмээн Ли Шанфу мэдэгджээ. 

 

Ли Шанфутай уулзсан дүнгээрээ Владимир Путин мэдэгдэл хийхдээ Орос, Хятадын цэргийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлж байгааг онцолсон байна. Мөн хоёр тал цэргийн байгууллагуудын шугамаар үр дүнтэй мэдээллүүд солилцож, цэргийн сургуулилалт хамтран зохион байгуулдгийг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин