Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт явагдана
2023-04-17

НӨАТ-ын сугалааны гуравдугаар сарын тохирол энэ сарын 19-нд буюу лхагва гарагийн 13:00 цагт болно. Азтан тодруулах тохирлыг "Боловсрол суваг" телевиз болон ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.

 

Энэ удаагийн сугалааны тохиролд гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт сугалаанд хамрагдана. 

 

Тохирлын журмын шинэчлэлийг сануулахад. Үүнд,

51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 


 
Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.


 
Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм

Shuud.mn
Сонин хачин