Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Британид нэг сая фунт хожсон лотоны ялагчийг хайж байна
2023-04-17

Британийн Үндэсний лото оршин суугчдад хандан лотоны тасалбараа шалгахыг уриалжээ. Учир нь гол шагнал болох нэг сая фунт стерлинг хожсон хүн одоо хүртэл шагналаа авахаар ирээгүй байгаа гэнэ. Энэ талаар The Sun сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Millionaire Maker сугалаанд оролцогч нэгэн хүн гуравдугаар сарын 31-ний өдөр нэг сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр 3,2 тэрбум төгрөгийн шагналын эзэн болсон аж. Эзэндээ өндөр шагнал авчирсан JBQS10867 дугаартай тасалбар Уорикшерт зарагдсан байна.

 

Харин энэ шагналын эзэн одоо хүртэл шагналаа авахаар ирээгүй байгаа бөгөөд шагнал авахад зургаан сарын хугацаа үлдсэн, энэ хугацаанд шагналын эзэн гарч ирэхгүй бол мөнгийг сайн үйлсийн санд хандивлах гэнэ. 

 

"Бид энэ нууцлаг ялагчийг хайж, шагналыг нь өгөхөөр хичээж байна. Энэ шагнал хэн нэгний амьдралыг ихээхэн өөрчилж чадна. Уорикшерээс тасалбар худалдан авсан хүн бүхэн тасалбараа шалгахыг уриалж байна" хэмээн Үндэсний лотон зөвлөх мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Үндэсний лотоны анхны шагналыг 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тодруулж байсан аж. Тухайн үед 5,8 сая фунт стерлингийн жекпот шагналыг долоон хүн хуваан авчээ. Харин 1996 онд нэг хүн 42 сая фунт стерлинг хожсон нь энэ сугалааны түүхэн дэх хамгийн өндөр шагнал аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин