Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Японы Ерөнхий сайд бие хамгаалагчийнхаа ачаар амьд үлдэв
2023-04-17

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн хамгаалагч сайдынхаа амь насыг хамгаалж чаджээ. Кишида руу шидсэн тэсрэх бөмбөгийг тэрбээр цүнхээр хааж, дараа нь хөлөөрөө түлхэн холдуулсан байна. 

 

Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 16-ны бямба гарагт Вакаяма хотод Фумио Кишида сонгуулийн өмнөх уулзалт хийж байх үеэр болсон аж. Цуглааны үеэр хэн нэгэн нь Ерөнхий сайд руу юм шидэхийг анзаарсан хамгаалагч нь маш хурдан хариу үйлдэл үзүүлж, холдуулсны дараа Кишидаг халхалж байгаа бичлэг цахим ертөнцөд тархжээ. 

 

Хэргийн улмаас Японы Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй, түүнийг хэргийн газраас нэн даруй нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар цагдаагийнхан дэлбэрэлт үйлдэхээр завдсан хэргийн сэжигтэн 24 настай эрийг газар дээр нь баривчилжээ.

 

Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд  Японы Ерөнхий сайдын амь насанд халдсан хоёр дахь хэрэг болж байна. Өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн оны долдугаар сарын наймны өдөр мөн л сонгуулийн өмнөх уулзалт хийж байх үеэрээ зэвсэгт этгээд түүнийг буудаж, улмаар шархадсан Шинзо Абэг эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ авч чадалгүй нас барсан юм. Энэ хэргийг үйлдсэн хүн нь тэнгисийн цэргийн алба хаагч байсан гэх бөгөөд тэрбээр Шинзо Абэгийн бодлогыг дэмждэггүйн улмаас хөнөөхийг хүссэн гэж мэдүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хаа газар мэдрэл муутай юмнууд мундахгүй юм даа?!
2023-04-17