АНУ-д галт зэвсэг ашигласан хэрэг улам бүр нэмэгдсээр байна. Ердөө өнгөрсөн долоо хоногт нэг хотод, нэг өдөр хоёр халдлага гарч байсан бол энэ удаад Алабама мужид олон хүнийг буудсан харамсалтай хэрэг гарчээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Алабама мужийн Дадевильхотод 16 настай охин төрсөн өдрөө тэмдэглэх үеэр олон хүнийг буудаж, дөрвөн хүн амиа алдан, 28 хүн шархадсан байна. Энэ хэрэг бүжгийн студид болсон бөгөөд амиа алдсан хүний дунд сургуулийн хөлбөмбөгчин байгаа гэнэ.
Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал нэн хүнд байгаа аж. Орон нутгийн эрх баригчид хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, халдлага үйлдсэн этгээдийн гэмт хэргийн сэдэл болон түүнийг баривчилсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |